ХААН банк нийгмийн хариуцлагын хүрээнд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгууллаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-11-24 16:18:09

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Алтай хотын шинэ суурьшлын бүс "Солонго" хороололд ХААН банк нийгмийн хариуцлагын хүрээнд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулж 11 дүгээр сарын 23-нд хүлээлгэн өглөө.

2015 оноос эхэлсэн "Солонго" хороололд нийтийн орон сууц, сургууль, цэцэрлэг, спортын заал, усан бассейн, төрийн зарим нэг байгууллагуудын шинэ барилгыг барьж, Алтай хотод шинэ суурьшил бий болоод удаагүй байна. Түүнийгээ дагаад олон байгууллага, хувь хүн, бизнес эрхлэгч нар энэхүү бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байгаагийн нэгэн жишээ бол ХААН банк юм. 

Энэ жил тус банкны 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд 21 аймаг, 2 дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн иж бүрэн стандарт талбайг байгуулах төсөл хэрэгжүүлсэн байна. Энэхүү төслийн хүрээнд олон улсын стандартын дагуу эрүүл мэндэд ээлтэй тоног төхөөрөмж, шал хэрэгслээр тоногдлогсон 3х3 сагсан бөмбөгийн иж бүрэн талбайг Солонго хороололд байгуулж, холбогдох албаныханд хүлээглгэн өгсөн тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ