Хоногт халдварын 36 тохиолдол шинээр бүртгэгдэв

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-11-25 12:45:44

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Сүхбаатар аймгийн найман суманд халдварын 36 тохиолдол шинээр нэмэгдсэнээр аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдол 13695 боллоо. Харин энэ хугацаанд 52 иргэн эдгэрч гэрийн ажиглалтад шилжжээ.

Одоогоор аймгийн хэмжээнд 390 иргэн ЭМБ болон гэрээр эмчлүүлж байна. Тэдний долоо нь жирэмсэн эмэгтэй, 121 нь 18 хүртэлх насны хүүхэд байна. Сүүлийн өдрүүдэд хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо буурч байгаатай холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал, хүнд хүндэвтэр өвчтөний тоо ч буурч байна гэж ЭМГ-аас мэдээллээ.

Сумдад тандалт судалгааны ажил үргэлжилж байна.

 

Холбоотой мэдээ