“Лэнд бонд”-ыг нээлттэй арилжина

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-11-25 18:52:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЗХ-ны тогтоолоор “ЛэндМН ББСБ” ХК-иас гаргасан өрийн хэрэгслийг бүртгэж, нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрөв. Дээрх компани нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 2 жилийн хугацаатай, жилийн 13-14 хувийн хүүтэй, нийт 5.6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 56,000 ширхэг өрийн хэрэгслийг үнэт цаасны зах зээлд гаргаад байна.

Танилцуулгад тусгасны дагуу энэхүү өрийн хэрэгслийг хэсэгчлэн арилжих ба эхний ээлжийн 2 жилийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, 25,000 ширхэг буюу 2.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгслийн үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалгыг энэ оны 11 дүгээр сарын 29-ний 10:00-17:00 цагийн хооронд, 11 дүгээр сарын 30-ны 10:00-15:00 цагийн хооронд тус тус авахаар боллоо. 

”Лэнд Бонд”-ын үндсэн андеррайтераар "Өлзий Энд Ко Капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй юм. Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ