Дэд хурандаа Б.Энхболд, Г.Галбадрах нарт хурандаа цол олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-11-29 18:21:56

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж Бүгд найрамдах улсаа тунхагласны 97, Орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олгожээ.

ЗХЖШ-ын даргын тушаалаар эрхэлсэн албандаа үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдад албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олгов. Тодруулбал Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Энхболд, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Г.Галбадрах нарт энэхүү хурандаа цолг олгожээ. 

Холбоотой мэдээ