“Төлөөлөгчдийн өдөр” үйл ажиллагаа болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-11-30 12:04:04

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын ажлын алба, "Цахилгаан түгээх сүлжээ" ХХК хамтран энэ сарын 29-нд “Төлөөлөгчдийн өдөр” үйл ажиллагаа зохион байгуулжээ.

Энэ үeэр "Цахилгаан түгээх сүлжээ" ХХК-ийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, цаашдын зорилт, шугам сүлжээний өнөөгийн байдлын талаар холбогдох мэргэжилтнүүд танилцууллаа. Мөн цахилгаан эрчим хүчний тасалдал, гэмтлийн шалтгааныг багасгах талаар албаныхан харилцан санал солилцсон гэж Ховд аймгийн ИТХ-аас мэдээлэв

Үүнд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөөс гадна Жаргалант сумын удирдлага, Эрчим хүчний зохицуулах зөвлөл, Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Ховд салбар зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон байна. 

Ховд аймгийн ИТХ 41 төлөөлөгч бий.  

ИТХ-ын ажлын албанаас “Төлөөлөгчдийн өдөр” үйл ажиллагааг жил бүр зохион байгуулж байна. Ингэхдээ орон нутгийн үйлдвэр, аж ахуйн нэгж, албан байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан, ажилтан, алба хаагчдад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар хамтын оролцоотой хэлэлцэж байгаагаараа онцлогтой. 


Холбоотой мэдээ