Ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх туршилтын талбайг сонгон судалгаа хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-12-01 13:40:41

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. "Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах (STREAM)" төслийн баг, Бүгд Найрамдах Чех улсын Менделийн их сургуулийн судлаачдын хамтарсан баг Сэлэнгэ аймагт ажиллалаа.

Дээрх хамтарсан багийнхан Сэлэнгэ аймгийн Ерөө, Жавхлант, Мандал суманд 11 дүгээр сарын 6-7, мөн 14-18-ны өдрүүдэд ажиллажээ. Ажлын багийнхны гол зорилго нь ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх туршилтын талбайг сонгон судалгаа хийх аж.

Энэхүү судалгааны ажлын үеэр Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон сонгогдсон сумдын Сум дундын ойн ангиудтай хамтран ойн сангийн талбай, ойн ашиглалт, ойн аж ахуйн арга хэмжээний одоогийн нөхцөл байдалтай танилцаж, мэдээлэл солилцсон байна. “STREAM” төслийг Европын холбоо болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ын хамтарсан санхүүжилттэйгээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Бүгд Найрамдах Чех улсын Менделийн их сургуулийн тэргүүлсэн их сургуулиудын консорциум хувь нэмэр оруулан ажиллаж байгаа аж



Холбоотой мэдээ