Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-12-02 13:23:40
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 


Төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг хийв. Ажлын баг чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн үеэр санал хурааж, шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэг бүрчлэн тусгажээ. Түүнчлэн төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, хууль зүйн техникийн шинжтэй засваруудыг хийсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар гишүүдээс асуулт асуух, санал гаргах гишүүн байгаагүй аж. 


Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, санал гаргах гишүүн байгаагүй тул төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Холбоотой мэдээ