Малчид 1,328,470,000 төгрөгийн борлуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-12-02 16:10:44
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар Улаанбаатар хотод зохион байгуулсан "Өвлийн идэш" үйл ажиллагаанд Дундговь аймаг оролцож, нийслэлийн иргэдэд говийн махаа худалдлаа.

Тус үйл ажиллагаанд аймгаас оролцогчдыг ХХААГ-аас зохион байгуулж, найман сумын 62 малчны төлөөлөл оролцон, адуу, үхэр, тэмээ, хонь, ямааны мах худалдан, нийт 1,328,470,000 төгрөгийн борлуулалт хийжээ.

Энэ үеэр 40,2 тн адуу, 2,5 тн тэмээ, 47,9 тн үхэр, 45,1 тн хонь, 25,3 тн ямаа, 7,3 тн дайвар бүтээгдэхүүн худалдаж, ченжийн гар дамжилгүй, малчид өөрсдийн гар дээрээс бүтээгдэхүүнээ Улаанбаатарын хэрэглэгчдэд хүргэсэн байна. 

Холбоотой мэдээ