Аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдаан болж байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-12-03 13:03:30

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдаан болж байна.

Хуралдаанд ирвэл зохих 41 төлөөлөгяөөс танхимд 37, цахимаар 3 оролцож 97.5 хувийн ирцтэй хуралдаж байна. Тавдугаар хуралдааныг ИТХ-ын дарга Д.Даваадорж нээн үг хэлж, 2021 онд ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албанаас хийж хэрэгжүүлсэн ажлыг тайлагнав. Мөн аймгийн Засаг дарга О.Амгалабаатар энэ онд үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусган хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн баталсан ажлуудын үр дүнгийн талаар танилцуулсан юм.


Түүнчлэн энэ удаагийн хурлын үеэр Засаг дарга О.Амгаланбаатарын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан томоохон төсөл арга хэмжээний нэг болох “Газар тариалан, жимс жимсгэнэ” хөтөлбөрийн бодлогын баримт бичгийг боловсруулсан багаас хүлээн авсан юм. Энэхүү бодлогын баримт бичиг /ТЭЗҮ/-ийг ХААИС-ийн болон Говь-Алтай аймгийн харьяат 17 эрдэмтэн доктор хамтран боловсруулан ийнхүү гардууллаа. Ил судалгааны бичиг баримтыг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд Говь-Алтай аймаг 18 усалгаатай талбайтай болж, улсын хэмжээнд жимс жимсгэний хэрэгцээг хангах боломжтой гэдгийг судалгааны багийнхан онцлон хэлсэн юм. “Газар тариалан, жимс жимсгэнэ” хөтөлбөрийн бодлогын баримт бичгийг ном болон CD болгон орон нутгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө.

Говь-Алтай аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдаанаар нийт таван асуудал хэлэлцэх бөгөөд 2022 оны төсвийг хэлэлцэн батлах ажээ.


Холбоотой мэдээ