Улаанбаатарт 1-3 хэм хүйтэн

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-12-04 08:41:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатарт 1-3 хэм хүйтэн

Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.

 

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Энэ сарын 5-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

 

12 дугаар 12 сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгороор, өдөртөө Хангайн нурууны хойд хэсэг, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

 

Салхи: Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

 

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Идэр, Тэс, Туул голын хөндийгөөр 24-29 хэм, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 хэм , Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 11-16 хэм , өдөртөө Дархадын хотгор болон Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 8-13  хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, Орхон голын сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6  хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.

 

Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.

 

Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.

 

2021 оны 12 дугаар сарын 05-09 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Сарын 5-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутаг, төв, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр   цас орж, явган шуурга шуурна. Салхи 5-нд нутгийн зарим газраар, 6-нд говь, талын нутгаар, 8-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 5-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

 

Холбоотой мэдээ