Баярын өдрүүдээр 89 согтуу жолоочийг илрүүлэн саатуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2016-07-15 14:13:13

Өнгөрсөн баяр наадмын өдрүүдэд Улаанбаатар хотын ЗЦГ-ын Шуурхай удирдлагын штабт нийт 831 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 568 дуудлага бүртгэгджээ.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 30 бүртгэгдэж, 4 хүний амь нас хохирч, 53 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд 12 жолооч, 4 явган зорчигч холбогджээ.

Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 5, сургуулийн насны нэг хүүхэд өртсөн байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 89 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллав.

Ж.Болор

Холбоотой мэдээ