Элчин сайд Э.Булган Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2021-12-07 17:11:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайд Э.Булган Египетийн Гадаад хэргийн дэд сайд Набил Хабашитай энэ сарын 6-нд уулзаж, Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав.


Уулзалтын үеэр Элчин сайд Э.Булган манай хоёр улс олон жилийн туршид найрсаг харилцаа хөгжүүлж ирснийг тэмдэглэж, энэхүү харилцааг цаашид улам өргөжүүлэн бэхжүүлэх, улмаар хоёр талын хамтын ажиллагааг харилцан ашигтай бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө Египетийн төр, засгийн байгууллагуудтай хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв.


Египетийн Гадаад хэргийн дэд сайд Набил Хабаши Элчин сайд Э.Булганд баяр хүргэж, Элчин сайдын үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь тал бүрийн дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллах болно гэдгийг тэмдэглэв.

Холбоотой мэдээ