ӨНӨӨДӨР: “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-12-08 08:56:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.   Арванхоёрдугаар сарын 8-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” болно.

10.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Онлайн бизнес төв” дэд төслийн хүрээнд бизнес эрхлэгч иргэн,  аж ахуйн нэгж байгууллагуудад зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжуулах ажлыг эрчимжүүлэх уулзалт болно. Утас: 99546655

10.00 цагт Чингис хааны музейд “Түүхийн дурсгалт барилгын сэргээн засварлалтын өнөөгийн байдал ба ирээдүй” хэлэлцүүлэг болно.

12.00 цагт НҮБ-ын байранд Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлаарх НҮБ-ын тусгай илтгэгч Рем Алсалем Монгол Улс дахь охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхиийллийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээгээ танилцуулна.

14.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд “Барилгын салбарт хөдөлмөрлөх эрхийн зөрчлөөс сэргийлэх нь” хэлэлцүүлэг болно.

Холбоотой мэдээ