БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөлтэй уулзалт хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бээжин-2022” өвлийн олимп эхлэхэд 2 сар хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал Чэнь Шуан, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай уулзлаа.
БНХАУ-ын ЭСЯ-ны байранд
болсон энэхүү уулзалтаар талууд хамтран ажиллах талаар санал солилцов. Олимпод
оролцох баг, тамирчдад ямар нэг асуудал гарвал ЭСЯ-наас бүх талаар дэмжиж
туслахаа соёлын зөвлөх Чэнь Шуан энэ үеэр илэрхийлсэн байна. Мөн өвлийн олимпын
наадмын талаарх мэдээлэл, гарын авлагыг өгөв.
Бээжингийн олимпын цанын
тэмцээнүүд Жанжиакоу хот буюу монголчуудын нэрлэж заншсанаар Жанчхүүд болно.
Бээжингээс Жанчхүү хот хүртэл хурдны галт тэрэг хоёр цаг л явах тул манай
тамирчид тийш очиход ямар нэг хүндрэл гарахгүй гэдгийг ноён Чэнь Шуан хэлэв.
МҮОХ-ны ерөнхий нарийн
бичгийн дарга Э.Бадар-Ууган өвлийн олимпын бэлтгэл ажил хэвийн явагдаж байгааг
дуулгаж, хүндрэлтэй байгаа нислэгийн асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа талаар
мэдээллээ.