Ш.Алтанбагана дэлхийн цомын аварга болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Москва хотноо хүчний гурван төрөлт буюу пауэрлифтингийн WPC/AWPC холбоо WPC/AWPC-ны дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-12-нд болов.
Тус тэмцээнд эх орноо
төлөөлөн хүч сорьсон ОУХМ Ш.Алтанбагана түрүүлж, алтан медаль хүртжээ. Дотоод
хэргийн их сургуулийн багш, цагдаагийн ахмад тэрбээр насанд хүрэгчдийн
эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд хүч сорьсон юм.
Ш.Алтанбагана 2014 онд AWPC, 2016, 2017 онд WRPF холбооны ДАШТ-д, 2014 онд WPC, 2016 онд AWPC, 2019 онд AWPC, 2021 онд WPC/AWPC холбооны дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлээд байгаа билээ.
Мөн 2010, 2014 онд IPF,
2016 онд AWPC холбооны Ази тивийн АШТ-ээс, 2018 онд IPL холбооны Европ тивийн
аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн. Баатархүү 2015, 2017 онд
WPFG холбооны Цагдаагийн ДАШТ-д түрүүлж, дэлхийн хошой аварга болсон.
Түүний оролцох дараагийн тэмцээн нь ДАШТ бөгөөд дэлхийн гурван удаагийн аварга Ш.Алтанбагана энэ сарын 16-19-нд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө.