Талбайн теннисний шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-12-14 15:13:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын талбайн теннис /МТТ/-ний насанд хүрэгчдийн 2021 оны Монгол Улсын аварга шалгаруулах “Эвсэг” ХХК-ийн нэрэмжит 28 дахь удаагийн тэмцээн энэ сард болж амжилттай зохион байгуулав.


МТТ-ний насанд хүрэгчдийн 2021 оны Улсын аврага шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээн энэ сард Хавай спорт төвд явагдаж 120 гаруй үе үеийн шилдэг тамирчид оролцлоо. Тус тэмцээнд Олон улсын хэмжээний мастер 6, спортын мастер 12, 7 спортын дэд мастер тэргүүтэй шилдэг тамирчид ур чадвараа сорин өрсөлдсөн юм.


Тэмцээний ерөнхий шүүгчээр монголын теннисний холбооны тэмцээн уралдаан хариуцсан албаны дарга Б.Оюунболд, шүүгч нарийн бичгийн даргаар И.Нарантуяа /МТТХ-ны сургалт дасгалжуулалт хариуцсан албаны дарга/ нар ажилласан юм.  Шагнал гардуулах ёслолд МТТХ-ны гүйцэтгэх захирал Ж. Батжаргал, “Эвсэг” ХХК-ийн орлогч захирал Баярбат хүрэлцэн ирж шилдгүүдэд алт, мөнгө, хүрэл медалийг гардуулав .


1. Холимог хосын төрөлд:

I. М.Бадрах ОУХМ, Ч.Маралгоо СМ

II. А.Тамир СМ, Б.Үжин

III. Оюунболд СМ, Г.Ананд

IV. С.Сүхжаргал СМ, Г.Хонгорзул


2. Эмэгтэй дан хос:

I. Ч.Марта, С.Нинжин

II. Х.Номин СМ, Г.Золзаяа СДМ

III. Ч.Маралгоо СМ, А.Жаргал ОУХМ

III. Э. Намуунхүслэн, Г.Ананд



3. Эрэгтэй дан хос:

I. Б.Оюунбат ОУХМ, М.Бадрах ОУХМ

II. С.Сүхжаргал СМ, Б.Энхжин ОУХМ

III. Д.Эрдэнэбаяр СМ, Б.Билгүүн СМ

III. Л.Чогсомжав, П.Ундрах


4. Эмэгтэй ганцаарчилсан:

I. Ч.Маралгоо СМ

II. Ч. Марта

III. А. Жаргал ОУХМ

III. Э.Намуунхүслэн


5. Эрэгтэй ганцаарчилсан:

I.  М.Бадрах ОУХМ

II. А.Тамир СМ

III. Б.Оюунболд СМ

III. П.Ундрах



Холбоотой мэдээ