Баян-Өлгийн харваач Сэлэнгийн наадмыг өнгөллөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭАрдын хувьсгалын 95 жилийн ой, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадмын Үндэсний сурын хүүхдийн харваанд түрүүлсэн Ерөө сумын өсвөрийн харваач Т.Мэндбаяр, Баян-Өлгий аймгийн Р.Ганзориг нарт аймгийн Өсөх идэр мэргэн цол, Буриад сурын харваанд түрүүлсэн Баян-Өлгий аймгийн харваач Н.Алтантулгад аймгийн мэргэн цол олголоо.
Урианхай сурын харваанд тэргүүн байрт Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул Улаанбаатар хотын “Монде” компанийн харваач, Урианхай сурын Улсын мэргэн, спортын мастер Ч.Одонгэрэл, удаах байрт Баян-Өлгий аймгийн Алтай сумын харваач, спортын мастер, аймгийн мэргэн Г.Сугар-Эрдэнэ, мөн Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, Улаанбаатар хотын “Монде” компанийн харваач, спортын мастер Х.Бямбажав шалгарлаа. Буриад сурын харваанд эрэгтэйчүүдээс тэргүүн байрт Баян-Өлгий аймгийн харьяат, Сүлд спорт хорооны харваач Үндэсний сурын өсөх идэр мэргэн, Буриад сурын спортын мастер н.Алтантулга, удаах байруудад Дорнод аймгийн харьяат Батхуяг, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харваач, аймгийн мэргэн Бүрэнжаргал, эмэгтэйчүүдээс тэргүүн байрт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харваач, Улсын мэргэн, спортын мастер С.Энхтунгалаг, Дорнод аймгийн харваач Б.Бумбаан, Багануур дүүргийн харваач, спортын мастер М.Мөнхцэцэг нар шалгарлаа.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг