“Мигман Го” клуб шилдгүүдээ шалгаруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-12-22 08:40:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Мигман Го” клубын улирал бүр зохион байгуулдаг Го даам буюу Япон шатрын нөхөрсөг тэмцээний шилдгүүд тодорлоо. 


Улирал бүр зохион байгуулж ирсэн клубын нөхөрсөг тэмцээн нь зөвхөн "Мигман Го" клубын тоглогчдын дунд зохион явуулдаг гэдгээрээ онцлог юм.


Го даам буюу Япон шатрын спортоор хичээллэхэд хүүхэд залуусын идэвхийг сайжруулах тэмцээний гол зорилго нь манай клубын Го тоглогчдын түвшинг шалгах, туршлага хуримтлуулах, ур чадварыг нь хөгжүүлэх, дээшлүүлэх, цагийг үр өгөөжтэй өнгөрүүлэхэд оршдог байна.


Мигман Го клубын 2 дугаар нөхөрсөг тэмцээний алтан медалийг С.Чингүүнжав /75 дугаар сургууль 5 дугаар анги/, мөнгөн медалийг Ц.Маргад /130 дугаар сургууль 10 дугаар анги/, хүрэл медалийг Э.Гүен /52 дугаар сургууль 6 дугаар анги/, 4 дүгээр байр буюу тусгай шагналыг Б.Мэндсайхан /Гёте сургуулийн 12 дугаар анги/, 5 дугаар байр буюу тусгай шагналыг А.Энхжин /118-р сургууль 12 дугаар анги/ тус тус эзэлжээ.



Холбоотой мэдээ