Хөгжлийн бэрхшээлтэй оюутны сургалтын төлбөрийг төр бүрэн санхүүжүүлэх хэрэгтэй гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн нийт хүн амын 86 хувь нь 16-35 насны залуус байдаг. Гэвч өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар ажилгүй иргэдийн 60 хувь нь дээрх насны залуус эзэлж байна. Иймд ЗДТГ-ын дэргэд байгуулагдсан Ажлын хэсэг “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр” боловсруулжээ.
Уг хөтөлбөр 2015-2018, 2019-2021 он хүртэл хэрэгжинэ. Эхний хөтөлбөр сурагч, оюутнуудын эрүүл мэнд, амралт, чөлөөт цагийг зөв өнгөрүүлэхэд чиглэгджээ. Мөн залуу гэр бүлийг сурталчлах, боловсролд нь анхаарах гэнэ. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг сурах нөхцөлийг нь бүрдүүлж сургалтын төлбөрийг төрөөс бүрэн санхүүжүүлэх зэрэг асуудал туссан байна. Түүнчлэн амьжиргааны баталгаажих түшнөөс доогуур орлоготой 10 өрхийн хүүхдэл орон нутгийн төсвөөс тэтгэлэг олгох нь зүйтэй гэж үзжээ. Энэ мэт нэн түрүүнд хэрэгжүүлэх долоон ажилд 20 сая төгрөг шаардагдаж байгаа гэнэ. Үүнийг орон нутгийн төсөв, иргэдийн хандиваар бүрдүүлэх ажээ.
Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ
Сэтгэгдлүүд