Маргааш Ерөнхийлөгч Пак Гын Хэд УИХ-ын дарга, Ерөнхий сайд бараалхана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-07-17 16:32:44

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ өнөөдөр Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Ерөнхийлөгчийн уулзалт Шангри Ла зочид буудлын хурлын их танхимд болсон юм. Үүгээр хатагтай Пак Гын Хэгийн өнөөдрийн айлчлалын арга хэмжээ өндөрлөв.

Маргааш УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар Ерөнхийлөгч Пак Гын Хэд бараалхах юм. 

Түүнчлэн Монгол-Солонгосын форумд оролцоно. Ингээд 13:30 минутын үед “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас онцгой үүргийн онгоцоор нутгийн зүг мордох аж.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ