Булган аймгийн Бугат суманд 4 насны ангиллаар боксын тэмцээн болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боксын спортын мастер, Сүхбаатарын одонт Д.Түмэндамба багшийн нэрэмжит 4 насны /бага нас, өсвөр, залуучууд, насанд хүрэгчид/ ангиллын тэмцээн Булган аймгийн Бугат суманд энэ сарын 22-26-нд болов.
Тэмцээнд 30
байгууллагын 286 тамирчин 26 жинд өрсөлдөж шилдгүүдээ тодруулав. “COVID-19” цар тахлын улмаас сүүлийн 2 жил
тасраад байсан тэмцээний эхлэлийг тавьж салхийг хагалсан, чансаа өндөр маш
өрсөлдөөнтэй улсын хэмжээний тэмцээн боллоо.
Монголын боксын холбооны
нийслэл болон орон нутгийн багш нар өнгөрсөн 2 жил бэлтгэл сургуулилтаа зохих
түвшинд тасралтгүй үргэлжлүүлж баг тамирчдынхаа ур чадварыг ахиулж ирснийг тус тэмцээний үеэр болсон ширүүн тулаанууд харууллаа.
Багийн дүнг шалгаруулаагүй
тус тэмцээнд Есүхэй дасгалжуулагчтай Биеийн тамир спортын дунд сургууль, Т.Ганзориг
дасгалжуулагчтай “Ихэр бээлий”, Ж.Еркин, Т.Чулуунтөмөр дасгалжуулагчтай “Хилчин”, дасгалжуулагч Г.Баасан,
З.Цогтсайхан нарын Дорноговийн баг, гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа болон
Т.Эрдэнэбаяр дасгалжуулагчтай Дорнод аймгийн “Талын бүргэд” клуб, Б.Оюунболд
дасгалжуулагчтай Баянхонгор аймгийн “Шинэ бүргэд” клуб, М.Мөнхжаргал
дасгалжуулагчтай Сүхбаатар аймаг, Б.Эрдэнэбаяр дасгалжуулагчтай Аврагч спорт
хороо зэрэг байгууллагын баг тамирчид энэ цаг үед сайн бэлтгэгдэж, ур чадвар
өндөр, хурд, хүчтэй байгаа нь илт харагдаж байв.
Нас, жингийн ангиллаар алтан
медаль хүртсэн тамирчдыг танилцуулж байна.
Бага насны ангиллын 36 кг-д
Нямжаргал \Аврагч\, 42 кг-д Өнөрбат \Warriors\, 50 кг-д Манал \ Хилчин\, 54 кг-д
Мөнхбаяр \ One boxing gym\ Охидын 38 кг-д
Амина \Radiance\
Өсвөр үеийн 46 кг-д Лувсанпэрэнлэй
\БТСДС\, 48 кг-д Төгсбилэг \Хилчин\, 54 кг Мөнх-Эрдэнэ \БТСДС\, 57 кг Энхгялбаа
\ Ихэр бээлий\, 60 кг Тэнгис \Хан бокс\, 75 кг Отгонболд \Дорноговь\,
Охидын 44 кг-д Саруул
\Ихэр бээлий\, 48 кг-д Лхам \Хилчин\, 50
кг-д Ариунзул \ БТСДС\, 52 кг-д Анар \ Сүхбаатар аймаг\, 66 кг-д Гэрэлсайхан \
Бугат\
Залуучуудын 57 кг-д
Ган-Эрдэнэ \Хөх чоно\, Охидын 57 кг-д Түвшинтунгалаг \Дорноговь\, охидын 75 кг-д
Цэцэгдарь \Эрдэнэт бокс\
Насанд хүрэгчдийн 52 кг-д
Сүхбат \Ихэр бээлий\, 57 кг-д Азбаяр \Эрдэнэт бокс\, 60 кг-д Буяндалай \ Golden
boxing gym\,
Эмэгтэй 48 кг-д Урангоо \
Ред булсс\, 50 кг Алтанцэцэг \ Аврагч\, 54 кг Цэнддоо \ Хөх чоно\, 57 кг-д
Номин-Эрдэнэ \Хилчин\ нарын тамирчид энэ тэмцээний аваргын алтан медалийг
хүртсэн байна.
Орон нутагт тус тэмцээнийг амжилттай зохион байгуулахад дэмжиж тусалсан Булган аймгийн Засаг даргын тамгын газар, Бугат сумын Засаг даргын тамгын газар, Д.Түмэндамба багшийн гэр бүлийнхэн, Их Хэнгэрэг ХХК-ийн захирал ОУХМ Б.Батбаяр нарт Монголын боксын холбоо болон тэмцээнд оролцсон баг тамирчдаас чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.