АНУ-д жолоочгүй ачааны машин 130 орчим км замыг туулжээ

ДЭЛХИЙД | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2021-12-30 10:35:49

САКРАМЕНТО. /RT/. Америкийн “TuSimple” компани ачааны машин нь анх удаа автомат жолоодлогоор 130 орчим км замыг туулсан талаар цахим хуудсандаа мэдээлжээ.


Ачааны машины бүхээгт жолооч байгаагүй бөгөөд машиныг алсаас удирдаагүй болохыг онцолсон байна. 


Туршилтын жолоодлогыг лхагва гаргийн шөнө явуулж, 1 цаг 20 минут үргэлжилсэн байна. Туршилтын үеэр олон нийтийн аюулгүй байдлыг хангахын тулд “TuSimple” компани Аризонагийн Тээврийн газар, мөн хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллажээ.


Компанийн мэдээлж буйгаар, автомат жолоодлого бүхий ачааны машиныг бүтээхэд нэг жил зургаан сарын хугацаа зарцуулсан байна.


Холбоотой мэдээ