ИНЕГ-ын баг тамирчид “Спортоор эрүүлжье” аянд хандив өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-04 13:33:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авто тээврийн салбарын түүхт 95 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан Зам тээврийн салбарын аварга шалгаруулах спортын таван төрөлт тэмцээнд хурд хүч, авхаалж самбаа, авьяас чадвараа дайчлан амжилттай оролцож, медальт байранд шалгарсан ИНЕГ-ын баг тамирчдын шагналыг өчигдөр /2021.01.03/ ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан гардуулав. 


Гар бөмбөгийн төрөлд ИНЕГ-ын эрэгтэй, эмэгтэй баг тус бүр мөнгөн медаль, теннисний тэмцээнд ИНЕГ-ын эрэгтэй баг мөнгөн медаль, эмэгтэй баг хүрэл медаль, шатрын төрөлд ИНЕГ-ын тамирчин Г.Мөнгөлдэй хүрэл медаль хүртсэн юм. Амжилт гаргасан баг тамирчиддаа ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан баяр хүргэн амжилт хүслээ.


Шагнал гардсан баг тамирчид Эрүүл мэнд, спортын цогцолборт фитнесийн тоног төхөөрөмж авах “Спортоор эрүүлжье” зорилтот хандивын аянд 350 мянган төгрөг хандивлалаа.



Холбоотой мэдээ