Согтуугаар усанд орж байгаад хөл алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-07-18 17:33:47

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагчид баяр наадмын өдрүүдээр Орхон гол, Сэлэнгэ мөрнөөр завьтай эргүүл хийх явцад Орхон голын усанд живж байсан 6 иргэний амь насыг авран хамгаалжээ.

Тодруулбал 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Эрэн хайх аврах ангийн бүлгийн дарга а/а Г.Гантулгаар ахлуулсан 5 аврагч, Сүхбаатар сумын ХонгорМорьтын 1 дүгээр баг “Хонгорт”-ын “Ширмэн”-гийн тохой гэдэг газар Орхон голд Орхон 6-р багийн иргэн Ж.Ням-Оргил 40 эргэм настай эрэгтэй, согтуугаар живэн голд урсаж байсныг, 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Эрэн хайх аврах ангийн бүлгийн
дарга, а/а Г.Гантулгаар ахлуулсан 5 албан хаагч, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны иргэн 22 настай Д.Мөнхсайхан, тус дүүргийн 13 дугаар хорооны иргэн 20 настай С.Энхбаатар нар нь “Бургастайн тохой” гэдэг газрын цүнхээлд усанд живж байсныг, мөн 14-ний өдөр Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга, онцгой байдлын ахмад Г.Бат-Амгалангаар ахлуулсан 6 аврагч Улаанбаатар хотын харъяат 35 настай Б.Батхуяг, 38 настай Э.Мөнхтөр, 25 настай Б.Дашдорж нар нь согтуугаар усанд орж байгаад хөл алдан живж байсныг тус тус авран хамгаалж ар гэрийнхэн болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ