Завханы музей уртасгасан цагаар иргэдэд үйлчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-07-19 01:53:31

Завханы музей Отгонтэнгэр уулыг тахих үеэр алс холлс ирж буй зочид болон дотоодын аялагчдад зориулан өдөр бүр ажиллаж байна.

Тодруулбал зуны улиралд Улиастайд морилон саатах аялагчид болон нутгийнхандаа зориулан зуны уртасгасан цагаар хоёр ээлжээр ажиллаж эхэлжээ. Аймгийн музей орон нутгийг судлах, байгалийн музей, Алдартнуудын музей гэсэн хоёр танхимаа долдугаар сарын 15-аас наймдугаар сарын 24-ны өдөр хүртэл нээлттэй ажиллуулах юм. Музей үзүүлэхдээ тусгай тайлбарлагчтай, хүүхэд томчууд гэж ангилан үзүүлэх аж. Үнийн хувьд хүүхэд 500, насанд хүрэгчид 2000 төгрөгөөр, харин гадаад хүн 2500 төгрөгөөр үзэх юм. Сонирхуулахад Завханы Алдартнуудын музей гэхэд Монгол улсын анхны ерөнхийлөгч, нэрт яруу найрагч Б.Явуухулан, богино өгүүллэгийн мастер Л. Ванган, Завхан нутгаас төрсөн  хутагт хувилгаад, 19 генерал гээд Завхан нутгаас төрсөн алдартнуудын үүх түүх амьдралын сонин содон түүх өгүүлсэн гэрэл зураг, тэдний эдлэж хэрэглэж байсан олон сонирхолтой зүйлсийг дэлгэн тавьсан музей юм.   Тус музей нь 1922 оноос Хантайшир уулын аймгийн нам, эвлэлийн байгууллаг гишүүд дурсгалт зүйлийг бүртгэх, гар бичмэл, хэвлэмэл, ном, түүх шаштир, эртний эд зүйлийг цуглуулж идэвхтэй ажилласаны үр дүнд 1924 оны 12 сарын 11-ний өдөр музей хэмээх үзэсгэлэнгийн хороог нээснээр үүх түүхээ эхэлжээ.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ