Зохиолч, яруу найрагч П.Батхуяг таалал төгслөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2022-01-07 13:43:00
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Утга зохиолын "Хүрээ ахан дүүс" бүлгэмийн гишүүн, утга зохиол судлаач, зохиолч, яруу найрагч П.Батхуяг таалал төгсөж Монголын утга зохиолын салбарт хүнд гарз тохиолоо.


Тэрээр 1997 онд Дорно дахины утга зохиолын дээд сургууль, 2001 онд МУИС-ийн магистрантур, 2004 онд МУБИС-ийн аспирантур төгссөн, Хэл бичгийн ухааны доктор, профессор /Ph.D/, СУИС-ийн Урлаг судлал, утга зохиолын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байв. 


П.Батхуяг "Алтан өд"-ийн зургаан удаагийн эзэн хийгээд "Эр өндөг" жүжгийн зохиолоор "Гэгээн муза" шагналыг хүртэж байв. Хамгийн сүүлд, шинэ оны өмнөхөн шилдэг богино өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг” наадамд “Агь нүдэлж байлаа” өгүүллэгээрээ тэргүүлсэн. Түүнийг яруу найраг, зохиол бүтээлээс гадна моно жүжгийн зохиолоор нь монголын театрын урлаг сонирхогчид андахгүй. Тухайлбал, “Эр өндөг” (2016), “Намайг оршуулаач” (2016),  “Намрыг мартагсад” (2017),  “Гал” (2017),  “Саксафон” (2019) зэрэг моно жүжгийн зохиолыг туурвиж, тайзны бүтээл болгосон. Мөн “Үйлийн гурван чулуу” (2016),  “Дүр бүхэн минийх” (2020)., “Мануухай дагасан навчис” (2020) зэрэг драмын жүжгийн зохиол бичиж тайзнаа амилуулсан юм.


Түүний ном, бүтээл:

“Замдаа гарцгаая, Хүрээ хөвгүүд ээ” ( хамтын 1997).,

“Буух зурвас” (1998).,

“Бурхангүй” газар” (үгүүллэг  2004).,

“Өнгөт ертөнц”  (2004)., 

“Хүрэл зүрх”(үгүүллэг 2005).,

“Яруу найраг-миний цонх” (2007)., 

“Үнэд орох цаг”  (үгүүллэ г 2007).,

“Үйлийн үрийн байшин” (үгүүллэг, тууж 2008).,

“Улаан хотын зүрх” (2010)., 

“Тайзгүй жүжгүүд” (жүжиг 2010)., 

“Ганцхан тогшилт тэгээд чулуун зүүд” (роман 2010)., 

“Залбирлын эсээс” (эсээ 2011)., 

“Салхи, чулуу борооны сахиус” (2011)., 

“Биоплазм шүлгүүд” (2013).,

“Металл хотын уянга” (2014)., 

“Ганцаардлыг иднэ” (жүжиг 2014)., 

“Миний эсээс” (2014)., 

“Хүүрнэл зүрх” (үгүүллэг  2015).,

“Цаг хугацааны цас бороо” (2016)., 

“Моно ба Момо” (жүжиг 2016)., 

“Их үдийн хот загасны хайрс шиг гудамж” (үгүүллэг  2016)., 

“Улаан хотын ухаарал” (эсээ Хөх хот 2018).,

“Улаан хотын хүүрнэл” ( үгүүллэг Хөх хот (2018).,

“Хүйтэн хотын романс” (роман 2018).,

“Цаг хугацааны цас бороо” Бээжин (2020).,

“Нохой далайн зомгол” (үгүүллэг, тууж 2021)., 

“Намар гэрэлтэх үгс”  (2021)., 

“Чулуун бөмбөрийн нүргээн”  (жүжиг  2021).,  


 Судлал, шүүмжийн:  

“Монголын уран зохиолын үнэт зүйлсийн социологи” (судалгаа 2005)., “Сүхбаатарын Батмөнх” (судалгаа 2005).,  “Яруу найргаар ярилцахуй” (эсээ шүүмж 2006).,   “Шинэ сэрэхүй” (эсээ шүүмж 2008).,  “Стандарт бус шалтгаан” (эсээ шүүмж 2009)., “МУЗ-ын стандарт бус шалтгаанд зориулав” (2010).,  “Хэлбэргүй бодлогошрол” (эсээ шүүмж 2011).,  “Эсрэг цаг” (эсээ нийтлэл 2014).,  “Эсрэг цаг-2” (эсээ нийтлэл 2014).,   “Эсрэг цаг-3”  (эсээ шүүмж 2016)., “Монголын театрын түүх” (хамтын 2018).,  “Эсрэг хурд буюу эсээний тухай эсээ” (эсээ 2017).,  “Очирбатын Дашбалбар”  (2018).,  “Цаг хугацаа-орон зайн хэл” (2019).,  “Эсээ оршил буюу элдэв эсээ” (эсээ 2021).,  


Эрхлэн хэвлүүлсэн бүтээлүүд: 

“Монгол салхи” (зохиолчдын түүвэр 2009)., “Монголын нэн шинэ үеийн яруу найраг” (2010).,  “Монгол салхи”-II (зохиолчдын түүвэр 2013).,  “Монголын нэн шинэ үеийн яруу найраг” Хөх хот (2014).,


Түүний гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Холбоотой мэдээ