Гадаадаас ирсэн 3 иргэн гэрийн ажиглалт тусгаарлалтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-01-10 18:24:21

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 54 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 15866 боллоо. Үүнээс Зуунмод суманд 27, Сүмбэрт 9, Угтаалцайдамд 8, Лүнд 3, Аргалантад 1, Батсүмбэрт 1, Жаргалантад 1, Сэргэлэнд 1, Эрдэнэсантад 1 тус тус батлагдлаа.

Орон нутагт 16759 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 16359 нь эдгэрчээ. Халдвар аймгийн хэмжээнд тархсанаас хойш тус өвчний хүндрэлээр нийт 59 өвчтөн нас баржээ. 

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 349 иргэн эмчлүүлж байгаагаас 113 насанд хүрэгч, 9 жирэмсэн эх, 30 нь хүүхэд байна. Гэрийн эмчилгээнд 130 насанд хүрэгч, 59 хүүхэд байна.

Өнөөдрийн байдлаар тусгаарлалтын байранд өвчтөн байхгүй бөгөөд сүүлийн 24 цагийн байдлаар олон улсын нислэгээр зорчиж ирсэн 1 иргэнийг шинээр хяналтад авч, 2 иргэн хяналтаас гарснаар нийт 3 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Мөн гэрийн ажиглалт, тусгаарлалтад 335 иргэн байна.

Вакцинд хамрагдалт аймгийн хэмжээнд эхний тунд 60016, 2 дахь тунд  57623, 3 дахь тунд 25477 иргэн тус тус хамрагдаж, нийт дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоо 143,116 боллоо. 

Холбоотой мэдээ