Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг шинэчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-01-10 18:45:17

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг өрхийн эрүүл мэндийн гурван төвөөр дамжуулан үзүүлдэг. Гэвч ЭМТ-үүдийн барилга жижиг, өөрөөр хэлбэл стандартын шаардлага хангадаггүй. Тиймээс тус төвүүдийн барилгыг шат дараатай шинэчлэх ажлыг эхлүүлээд байна. Улмаар гурван төвийг цаашид хоёр болгохоор төлөвлөжээ.

Энхжин ЭМТ-ийн шинэ барилгын ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн. Орон нутгийн төсвийн 1,6 тэрбум төгрөгөөр барьж буй тус барилгыг 2022 онд ашиглалтад оруулна. Харин дараагийн барилгыг мөн онд эхлүүлэх бөгөөд орон нутаг болон олон улсын төсөл хөтөлбөрийн хамтарсан хөрөнгөөр санхүүжүүлнэ гэж үзэж байгаа аж. Ингэснээр өрхийн ЭМТ-үүд стандартын байртай болохын зэрэгцээ материаллаг бааз, боловсон хүчнээ нэмэгдүүлэн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх боломж бүрдэх юм. 

Холбоотой мэдээ