ДЭМБ: Нэмэлт тун урт хугацааны шийдэл биш

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ankhbayar.abr@yahoo.com
2022-01-13 15:26:26

СИНГАПУР. /Zaobao/. Коронавирусний вакцины нэмэлт тунг тасралтгүй давтан тариулах нь үр дүнтэй боловч мутацид орсон хувилбарын эсрэг урт хугацааны шийдэл биш бөгөөд шинэчлэх шаардлагатай гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага мэдэгдэв.


Вакцины нэмэлт тун нь омикрон хувилбарын эсрэг үр дүнтэй байгаа буюу ялангуяа өвчин хүндрэх, нас барах эрсдэлээс үр дүнтэй хамгаалж байна гэж ДЭМБ мэдэгдэлдээ дурдлаа. Гэсэн хэдий ч ард иргэдийг хангалттай хэмжээнд хамгаалахын тулд магадгүй вакцины бүрэлдэхүүн хэсгүүдийг шинэчлэх, халдвараас урьдчилсан сэргийлэх илүү үр дүнтэй вакцинуудыг боловсруулах шаардлагатай гэсэн байна.


Европын Эмийн агентлагаас дөрвөн сар тутамд нэмэлт тунг давтан хийлгэх нь эцэстээ хүний дархлааг сулруулж, ядрах сульдах шинж тэмдэгүүд илэрнэ гэж мэдэгджээ.


Ташрамд дурдахад, одоогийн байдлаар ДЭМБ-аас яаралтай байдлаар найман вакциныг хэрэглээнд нэвтрүүлээд байгаа ба дэлхий даяар коронавирусний нийт 331 вакциныг хөгжүүлж байна.

Холбоотой мэдээ