Замын бүтээн байгуулалтаас шалтгаалж, морины замыг өөрчлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-07-19 14:43:53
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймаг морины замаа өөрчилж, гарааны зурхайгаа шинэчлэв.

Их зохиолч Дашдоржийн Нацагдорж мэндэлсний 110, Төв аймаг байгуулагдсны  93 жилийн ойгоор Олон улсын нисэх онгоцны буудал болон Дундговь аймгийн зам засвартай байх тул Хурдан морины салбар комисс ийм шийдвэр гаргажээ. 

Зуунмод сумын баруун урд дэнжид байрлалтай  хуучин замыг 2-3 км доошлуулсныг, Зэвсэгт хүчний 016-р бригадын цэргүүд засч, хоёр хоногийн дараах уралдаанд бэлэн болгоод байна.

Уралдааны бүртгэл маргааш эхлэх ба хамгаалалтын хэрэгсэлгүй, 7-оос дээш насны, эрлийз морьтой хүүхдийг бүртгэхгүй болохыг анхаарууллаа. Морины комисст 98 гишүүн, даамал ажиллах аж.

                          Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ