Их аварга Тэрүнофүжиг Тамаваши хаяж, адил даваатай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-14 17:08:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотноо Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн 6 дахь өдрийн барилдаанд 73 дахь Их аварга /Ёкозүна/ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Тамаваши Б.Мөнх-Оргил /М-3/-той учраа таарч барилдан түүнд цүкиотоши мэхээр унаснаар  тэд адилхан 5 даваатай болов.

 

Энэ өдрийн барилдаанд Озэки Шодай, Ичиножёо А.Ичинноров /М-2/-той барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар  3 даваа, 3 унаатай болсон бол Ичиножёо  адилхан 3 даваатай башёг үргэлжлүүлж байна.

 

Харин Кирибаяма Б.Лхагвасүрэн /М-1/, Ура /М-2/-тай учраа таарч түүнд ошидаши мэхээр унаснаар тэр 5 унаатай болсон бол Ура 2 даваатай явна.

 

Энэ өдөр Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/, Оношо /М-5/-той хүч үзэж түүнийг ёритаоши мэхээр давж,  3 даваа,  3 унаатай боллоо.

 

Хошёорюү С.Бямбасүрэн /М-6/ энэ өдөр Окиноүми /М-4/-тэй барилдан түүнийг уватэнагe мэхээр давснаар  3 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна. 

Холбоотой мэдээ