Дархлаажуулалтын дөрөвдүгээр тунд 962 иргэн хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 92 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 18441 боллоо. Үүнээс Зуунмод суманд 48, Эрдэнэсантад 13, Сүмбэрт 9, Алтанбулагт 6, Аргалантад 5, Заамарт 3, Баянцагаанд 3, Баянжаргаланд 2, Баян-Өнжүүлд 1, Баянчандманьд 1, Борнуурт 1 тус тус бүртгэгдлээ.
Халдварын улмаас 19278 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 17457 нь эдгэрсэн бөгөөд одоогийн байдлаар аймгийн хэмжээнд коронавирусний халдвар бүртгэгдсэнээс хойш нийт 59 өвчтөн нас барсан байна.
Өнөөдрийн
байдлаар аймгийн хэмжээнд 1746 иргэн эмчлүүлж байгаагаас 258 насанд хүрэгч, 27 жирэмсэн эх, 47 нь хүүхэд байгаа бол гэрийн эмчилгээнд 1015 насанд
хүрэгч, 399 хүүхэд байна. Түүнчлэн тусгаарлалтын байранд өвчтөн байхгүй
бөгөөд сүүлийн 24 цагийн байдлаар 143 иргэнийг гэрийн
ажиглалт тусгаарлалтад авч, нийт 1895 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад
байгаа тухай холбогдох албанаас танилцууллаа.
Харин аймгийн хэмжээнд дархлаажуулалтын эхний тунд 60023, хоёрдугаар тунд 57655, гуравдугаар тунд 26516,
дөрөвдүгээр тунд 962 иргэн хамрагджээ.