Цагдаагийн дарга мэндчилгээ дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-07-20 18:11:30

Өнөөдөр Сэлэнгэ аймагт Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойн баярыг ёслол төгөлдөр тэмдэглэлээ.

Энэхүү баярын өдрийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас алба хаагчдаа шагнаж урамшуулахын зэрэгцээ хүндэтгэлийн концерт тоглож бэлэг барилаа. Баярын үйл ажиллагааны үеэр аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Энхбаяр мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр мэндчилгээндээ Цагдаагийн энэхүү хариуцлагатай хүчир албанд тангараг өргөж, ард түмнийхээ амар тайван, амьдралын төлөө хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмад буурлууд, залгамж халаа болсон Цагдаагийн байгууллагын нийт офицер, ахлагч, ажилтан албан хаагч, тэдний гэр бүл, хамтран ажилладаг байгууллага, хамт олон, иргэд Та бүхэндээ чин сэтгэлийн баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье.
Төр түвшин түмэн олон амар тайван байг хэмээлээ.

  Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ