“Өндөрхаан” нисэх буудлын барилгын ажил 70 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-01-25 19:05:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх буудлын хөөрч буух 2200х30 метр шороон зурвасын барилгын ажил энэ энэ сарын 23-ны байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй байна.


Зорчигч үйлчилгээний барилгын гүйцэтгэгчийг 2022 оны 1 дүгээр улиралд багтаан, хуулийн дагуу сонгон шалгаруулах аж.


Монгол Улсын Засгийн газраас Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сантай хийсэн хэлэлцээрийн дүнд барьж буй Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх буудлыг шинэчлэн барих төслийн ажилтай ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан өнгөрсөн амралтын өдрүүдэд танилцан төсөл хариуцсан нэгжийн албан тушаалтнуудтай уулзан, үүрэг даалгавар өгчээ.


Мөн Хэнтий аймгийн Дадал сумын “Дэлүүнболдог” нисэх буудлыг шинэчлэн барих төслийн хүрээнд барьж буй зорчигч үйлчилгээ, гражийн барилгын ажил 20 хувийн гүйцэтгэлтэй байна.

 


Холбоотой мэдээ