Боксчин Э.Цэндбаатар, Г.Баярхүү нар Москваг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-26 11:47:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар болон ОУХМ, цагдаагийн хүч спорт хорооны тамирчин Г.Баярхүү нар мэргэжлийн боксын 2 дахь тулаанаа хийхээр өнөөдөр өглөө ОХУ-ын нийслэл Москва хотыг зорив.

 

Тулаан 2022 оны 2 дугаар сарын 20-нд болох бөгөөд Э.Цэндбаатарын хувьд чансаа ахиулах 3 дахь тулаан юм. Тэрбээр өмнө нь  хоёр ч удаа мэргэжлийн дэвжээнд хүч сорьж, 2018 онд БНХАУ-д мэргэжлийн анхны тулаанаа хийж Филиппин улсын тамирчинг илүүрхэн ялснаар WBC холбооны Азийн залуучуудын аваргын бүс авсан юм. Харин өнгөрсөн оны 12 дугаар сард 2 дахь тулаанаа амжилттай хийж ялснаар мэргэжлийн боксын WBA Asia Champion бүсийн эзэн болоод байгаа юм.

 

ОУХМ Г.Баярхүүгийн хувьд мэргэжлийн боксын 2 дахь тулаан бөгөөд анхны тулаандаа Хятадын тамирчинг техникийн нокаутаар ялж байсан юм.



Холбоотой мэдээ