“Nissan”, “Mitsubishi”, “Renault” цахилгаан автомашины салбарын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-01-26 17:12:09

ТОКИО. /NHK/. Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan”, Mitsubishi Motors болон тэдгээрийн Францын түнш “Renault” компаниуд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, цахилгаан тээврийн хэрэгслийн хөгжүүлэлтийг түргэтгэхэд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.


Эдгээр компаниуд нь нийтлэг платформ, эд ангиуд хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлснээр, гурван компани ирэх таван жилийн хугацаанд цахилгаан тээврийн хэрэгслүүд бүтээхэд 26 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулах ажээ.


Үүний зэрэгцээ хатуу төлөвт цэнэг хураагууруудыг арилжааны шугамаар ашиглах боломжтой болох үеэс шинэ загварын цахилгаан тээврийн хэрэгслүүддээ суурилуулахаар төлөвлөж байгаа талаар эх сурвалжууд хэлжээ. Ийм цэнэг хураагуурт лити-ионыхоос илүү цэнэг хураах боломжтой байна.


Nissan”, Mitsubishi”, Renault” нь цаг ирэх тусам өрсөлдөөн нь ширүүсэж буй цахилгаан тээврийн хэрэгслийн зах зээлд эрт нэвтэрсэн компаниудад тооцогддог юм. 

Холбоотой мэдээ