Сургуулийн орчинд түр сургалт, давтлага зохион байгуулахгүй байхыг мэдэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-01-27 11:27:02

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 31 дүгээр захирамжаар аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан /жагсаал цуглаан, тэмдэглэлт ой, хүлээн авалт, хурим найр, бүх төрлийн цайллага, биеийн тамир спорт, соёл, урлагийн үйл ажиллагаа, бөхийн барилдаан, бүх төрлийн баар, караоке, дотоод орчинд өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, цахим болон бүх төрлийн тоглоомын газар, түр сургалтын төв, үзвэр үйлчилгээ, чийрэгжүүлэх, бялдаржуулах төв, амралт, жуулчны бааз, сүм хийдийн нэгдсэн мөргөл зэрэг/ арга хэмжээ зохион байгуулахыг энэ сарын 22-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хориглосон.

Тус захирамжийн биелэлтийг хангах зорилгоор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас сургуулийн захирлуудад албан тоот хүргүүлж, сургуулийн орчинд түр сургалт, давтлага, биеийн тамир, спорт, соёл урлагийн үйл ажиллагааа зохион байгуулахгүй байхыг мэдэгдсэн байна.

Захирамжийн биелэлтэд тус газрын улсын байцаагч нар хяналт тавьж байгаа ба зөрчил гаргасан албан тушаалтнуудад хуулийн хариуцлага хүлээлгэх аж.

Холбоотой мэдээ