Коронавируст халдварын 219 тохиолдол нэмж бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-01-27 19:13:25

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 219 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр оны эхний өдрөөс хойш бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 2727 болов.

Өнөөдрийн байдлаар аймгийн Тусгаарлах эмнэлэгт 541 иргэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хүнд 10 өвчтөн байна. Гэрийн ажиглалтад 1473 иргэн байгаагийн 914 нь хөдөө сумдад байгаа аж.

Аймгийн хэмжээнд он гарсаар өссөн дүнгээр 3404 иргэн коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагджээ.

Холбоотой мэдээ