"Түр амбулатори" нээн ажиллуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-01-27 19:36:32

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдварт, сүрьеэгийн тасгийн нэгдүгээр давхарт коронавируст халдварын батлагдсан тохиолдлыг үзэж оношлох түр амбулаторийг нээжээ. 

Тус үзлэгийн өрөөнд мэргэжлийн эмч нар ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд ажиллана. Энэхүү амбулатори ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд үйлчлэх учраас “улаан бүс”-д тооцогдох юм.

Тиймээс ковидоор өвдсөн нь шинжилгээгээр батлагдаагүй болон шинж тэмдэг илэрсэн хүмүүс дээрх амбулаториор үйлчлүүлэх шаардлагагүй гэдгийг мэргэжилтнүүд  анхааруулж байна.  

Харин шинж тэмдэг илэрсэн, өвдсөн байж болзошгүй иргэдийн хувьд юун түрүүнд Өрхийн эрүүл мэндийн төвд хандахыг зөвлөлөө.

Холбоотой мэдээ