Индонез нүүрсний экспортоо сэргээх зөвшөөрөл олгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-01-28 11:55:09

ЖАКАРТА. /Reuters/. Нүүрс олборлогч 171 аж ахуйн нэгжид экспорт хийх зөвшөөрөл олгосон гэж Индонезийн Эрчим хүч, эрдэс баялгийн сайд Арифин Тасриф мэдэгджээ.


Гэсэн хэдий ч одоогийн байдлаар Индонезийн нүүрсний экспортыг хориглосон шийдвэр энэ сарын 31-ний өдөр хүртэл хүчинтэй хэвээр байгаа учир шийдвэрийг дуустал зарим төрлийн нүүрсийг экспортлох боломжтой байна.


Өнгөрсөн оны сүүлчээр тус улсын Төрийн эрчим хүчний компанийн нүүрсний нөөц багасч, эрсдэлтэй доод түвшинд хүрсэн юм. Улмаар дотоодын эрчим хүчний компаниуд түлшний хомсдолоос болж цахилгаан, эрчим хүч үйлдвэрлэлээ зогсоож, эрчим хүчний хангамжийг бүхэлд нь тасалдуулж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул Индонезийн Засгийн газар энэ сарын 2-31 өдөр хүртэл нүүрсний эскпортыг хориглох шийдвэр гаргасан юм.


Индонез нь эрчим хүчний зориулалттай нүүрсний хамгийн том экспортлогч бөгөөд экспортыг хязгаарласан дээрх шийдвэр нь тус улсын нүүрснээс хамааралтай Азийн орнуудын хувьд маш муу мэдээ болов.

Холбоотой мэдээ