Хувиараа бизнес эрхлэгч залууст санхүүгийн боловсрол олгоход хамтран ажиллана

Монголын мэдээ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-01-28 08:17:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк, ХХААХҮЯ хамтран Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Европын Холбооны дэмжлэгээр “Бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөө”-г өнгөрсөн оноос хэрэгжүүлж байна.


Энэ хүрээнд Монголбанк, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуравСанамж бичгийг байгуулснаар Засгийн газраас баталсан залуусыг хөдөлмөрт бэлтгэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ур чадварыг хөгжүүлэх “Оролцоо” төслийн сургалтын хөтөлбөрт санхүүгийн мэдлэг олгох агуулгыг тусгаж, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний “Загвар” төвөөр дамжуулан санхүүгийн боловсрол олгох, зөвлөх, сургагч багш нарыг бэлтгэнэ.


Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд санхүүгээ зөв удирдахыг дэмжиж, залуу үеийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, тэдний санхүүгийн зохистой шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэх, хуримтлал, санхүүгийн хөрөнгө оруулалт хийх мэдлэг, чадварыг дэмжихэд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлж, олон талт сургалт, хэлэлцүүлэг, үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ. 

Холбоотой мэдээ