Өнгөрсөн хоногт коронавируст халдварын 2614 тохиолдол бүртгэгдэв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2022-01-28 12:07:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2614  тохиолдол шинжилгээгээр батлагджээ. 

 

ЭМЯ-ны мэдээлснээр, сүүлийн 24 цагт илэрсэн "Ковид-19" цар тахлын 1498 нь Улаанбаатарт, 1116 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутагт хамгийн олон буюу 233 тохиолдол Орхон аймагт батлагдсан байна.


Өнөөдрийн байдлаар 11 084 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 932 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд  оноштой 107 хүн байна. Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж буй халдвартай хүний тоо 59 312 болж нэмэгджээ.


Өнгөрсөн хоногт коронавируст халдварын улмаас хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар манай улсад уг өвчнөөр 2031 хүн эндээд байна. 


Холбоотой мэдээ