ТББ-ууд Холбооны эрхзүйн хуулийг дахин хэлэлцүүлэхийг шаардав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ТББ-уудын бүлгээс Хэвлэлийн хүрээлэнд өнөөдөр хэвлэлийн хурал хийж төр засагт хандан 8 шаардлага тавьж буйгаа мэдэгдэв.
Үүнд:
- Иргэний нийгмийн үзэл
баримтлалыг сайжруулан “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогод тусгах,
- УИХ-аар
хэлэлцэж буй "Холбооны эрх зүйн тухай", "Сангийн эрх
зүйн байдлын тухай" хуулийн төслүүдийг ТББ-уудтай хангалттай хэлэлцээгүй
боловсруулсан тул энэ тухай хуулийг эргүүлэн татах,
- Дээрх
хуульд иргэний нийгмийг дэмжих
бодлого зохицуулалтыг тусгах,
- Орон
нутгийн ТББ-ууд болон иргэдийн
бүлгийг тусгайлан дэмжих төрийн
бодлого үйл ажиллагааг мөн хуульд тусгах,
- ТББ-ын хуулийг талуудын бүрэн эрх тэгш оролцоог түшиглэн
боловсруулж батлах,
- Төрийн
байгууллагыг иргэний нийгэмтэй хамтран ажиллах тухай журамтай болгож,
хэрэгжилтийг үнэлэх, гүйцэтгэлийн шалгуурыг нэвтрүүлэх,
- Иргэний нийгмийн харилцаан дээр төрийн албан хаагчдад хариуцлага тооцож байх,
- Хууль тогтоомжийн тухай,
Захиргааны
ерөнхий хууль, Нийтийн
сонсголын тухай болон Зөвлөлдөх санал асуулгын тухай зэрэг хуулийн хэрэгжилтийг үнэлж, хариу арга хэмжээ зайлшгүй авах
шаардлагатай байна гэжээ.
Үндсэндээ иргэний нийгмийн байгууллага үр дүнтэй ажиллахад санхүүжилтээс аваад эрхзүй, нийгмийн дэмжлэгийг авах таатай орчин бүрдүүлэхэд Монгол Улсад ахиц дэвшил гарсангүй өнөөдрийг хүрлээ хэмээн мэдэгдэж байв. Иргэний нийгмийн байгууллагуудын талаарх судалгаагаар оролцогчдын 38 хувь нь хүний эрхийн гол үзүүлэлт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхээ чөлөөтэй эдэлж, илэрхийлж чадаж байна гэсэн бол, үлдэх хувь нь энэ талаар эрсдэлтэй байна гэсэн дүн гарсныг “Хүний Эрх хөгжил” төвийн тэргүүн Г.Уранцоож хэллээ. Хүний эрхийн талаарх олон улсын иргэний нийгмийн үндсэн 5 эрхээр манай улсыг дүгнэхэд Монгол Улс саад бэрхшээлтэй гэсэн ангилалд багтаж буйг тэрээр мөн дурдав.
Судалгаагаар иргэдийн 38 хувь нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадаж байна гэжээ.
ТББ-уудын шаардлагын талаар өнөөдрийн хурлыг зохион байгуулсан “Монголын Эмнести интернэшнл” ТББ-ын зохицуулагч Г.Сүхбатаас зарим зүйлийг тодруулав.
-Та бүхэн ТББ-уудыг
өөрчлөх Холбооны эрхзүйн байдлын хуулийг хангалттай хэлэлцүүлсэнгүй гэж байна. Гэхдээ нийтээр хэлэлцүүлэх эрх нээлттэй учир та бүхэн өрсдөө
санаачлаад хэлэлцүүлэх боломж гараагүй юу, МҮХАҮТ дээр лав 2 ч удаа хэлэлцүүлэг болсон?
-Төрийн оролцоотой хэлэлцүүлэг болоогүй. Бид өөрсдөө хэлэлцүүлэг хийсэн. Тэнд биднээс тавьсан саналыг хуулийн төсөлд ер тусгаагүй байна. Тиймээс бид өнөөдөр шаардлага тавин, төр засагт хүргүүлж байна гэв.
ТББ-уудаас тавьж буй 8 шаардлагад “Бүх
нийт боловсролын төлөө”, “Бүсгүйчүүд 21 зуун”, “Глоб интернэшнл төв, “Гүнж” төв,
“Залуус эрүүл мэнд” төв, “Захиргааны шинэ санаачилга”, “Иргэдэд туслах хүний
эрхийн төв”, “Ирээдүйн босго”, “Их бага Баяншарга”, Либерал эмэгтэйчүүдийн
оюуны сан, “Митчелл” сан, Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо,
Нээлттэй нийгэм форум, “Оюутолгойн хяналт”, “Хил хязгааргүй гол мөрөн” зэрэг 37
ТББ нэгджээ. Үүнээс 11 ТББ-ын төлөөлөгч өнөөдөр мэдээлэл хийв. Тэд “Төрийн
албан хаагчдын хүний эрх, иргэний нийгмийн талаарх мэдлэг, ойлголтыг
нэмэгдүүлье!”, “Иргэний нийгэм нь
Төр- хувийн хэвшил нэгэн адил хөгжлийн эрх тэгш түншлэгч юм!” гэсэн уриа бүхий бичиг барьсан байв. Дээр дурдсан
ТББ-ууд Хүний эрхийн форум гэсэн иргэний нийгмийн бүлэг байгуулан ажиллаж буйг
мөн мэдээллээ.
Гэрэл зургийг Н.Батбаяр