Ангиографийн оношилгоо, мэс ажилбарыг аймагтаа хийдэг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2022-02-10 12:03:26
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт Ангиографийн оношилгоо, мэс ажилбарыг хийдэг болно.
Тус аймгийн БОЭТ-д ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Ангиографийн аппарат суурилуулж байна. Ингэснээр аймагтаа тусламж үйлчилгээг авч, иргэд нийслэлийг зорих шаардлагагүй болно гэж аймгийн ЭМГ-ын дарга Г.Шижиртуяа хэллээ.
Өмнөговь аймаг ангиографийн эмч, техникчээ сургаж байгаа ба төгсөж ирээд ийнхүү ажиллаж эхлэх ажээ.
Ангиографийн шинжилгээ гэж юу вэ?
-Судсанд тодосгогч бодис шахаж, судасны хэмжээ байрлал, голч, ханын байдал, судасны төрөлхийн болон олдмол эмгэг өөрчлөлтүүдийг үнэлж оношилдог дүрс оношилгооны шинжилгээний арга юм.
-Ангиографийн аппарат нь рентген туяаны тусламжтайгаар хүний бие махбодийн ямар ч эд эрхтэн системийн өвчин, эрүүл эмгэг бүтцийг цусны судсаар дамжуулан тусгай сэтгүүр хэрэглэн оношилгоо, эмчилгээг явуулдаг орчин үеийн анагаах ухааны дэвшилтэт технологуудын нэг.
Дотор эрхтний ангиографи
1.Зүрх
Зүрхний титэм судасны ангиографи оношилгоо
Титэм судасны нарийслыг баллоноор тэлэх, стент тавих эмчилгээ
Зүрхний зарим гажгийн ангиографийн оношилгоо
2.Цээжний гол судас
Цээжний гол судасны гэмтэлийн ангиографийн оношилгоо
Цээжний гол судасны төрөлхийн /төрөлхийн нарийсал/ ба олдмол /цүлхэн, дотор ханын цууралт/ эмгэгүүдийн ангиографийн оношилгоо
3.Уушгины артери
Уушгины артерийн тромб эмболийн оношилгоо.
Уушгины артери-венийн эмгэг сүлжээрэл /PAVM/-ийн оношилгоо, судас бөглөх эмчилгээ
Бронхын артери бөглөх эмчилгээ /цустай цэр гарах, уушгины цус алдалт зэрэг эмгэгийн үед хийгдэнэ
4.Хэвлийн гол судас
Хэвлийн гол судасны гэмтлийн ангиографийн оношилгоо
Хэвлийн гол судасны төрөлхийн /төрөлхийн нарийсал/ ба олдмол /цүлхэн, дотор ханын цууралт, судас хатуурах / эмгэгүүдийн ангиографийн оношилгоо
5.Хэвлий, бага аарцгийн эрхтнүүдийн ангиографийн оношилгоо эмчилгээ
Целиак артери, чацархайн дээд, доод артери ба хоёр талын бөөрний артерийн гэмтэл, судасны нарийсал, бөглөрөх зэрэг эмгэгийн оношилгоо, баллоноор тэлэх эмчилгээ.
Ходоод гэдэсний замын цус алдалтын оношилгоо, судас бөглөх эмчилгээ
Элэг ба бөөрний хавдрын тэжээгч судас бөглөх эмчилгээ
Умайн хоргүй хавдар /миома матки/-ын судас бөглөх эмчилгээ
Ходоодны венийн судасны варикоз бөглөх эмчилгээ.
Төмсөгний венийн өргөсөх /варикоцеле/эмгэгийн судас бөглөх эмчилгээ
Өндгөвч, умайн венийн судасны өргөсөх /pelvic congestion syndrome / эмгэгийн судас бөглөх эмчилгээ
6.Дээд, доод хөндийн вен
Дээд, доод хөндийн венийн оношилгоо
Доод хөндийн венд шүүлтүүр /IV filter/ байрлуулах ажилбар
Захын судасны ангиографи
1.Дээд мөчдийн ангиографи
Дээд мөчдийн артерийн гэмтэл, судас хатуурах болон бөглөрөх эмгэгийн оношилгоо, баллоноор тэлэх, стент тавих эмчилгээ
Дээд мөчдийн венийн судасны бөглөрөлийн оношилгоо
Диализын фистула ангиографийн оношилгоо, фистулын венийн судасны нарийсал бөглөрөлийг баллоноор тэлэх эмчилгээ
2.Доод мөчдийн ангиографи
Доод мөчдийн артерийн гэмтэл, судас хатуурах болон бөглөрөх эмгэгийн оношилгоо, баллоноор тэлэх, стент тавих эмчилгээ
Доод мөчдийн венийн судасны бөглөрөл, варикозын оношилгоо, судас агшаах эмчилгээ
Толгой, хүзүүний ангиографи
Гол судасны нум, хоёр талын гүрээний артерийн оношилгоо
Гүрээний гадна, дотор артерийн нарийсалт эмгэгийг баллоноор тэлэх, стент тавих эмчилгээ
Гавлын доторх артерийн судаснуудын төрөлхийн болон олдмол эмгэгүүд /судасны нарийсал, цүлхэн, хавдар, судасны эмгэг сүлжээрэл, гэмтэл /-ийн ангиографийн оношилгоо, эмчилгээний мэс ажилбарууд хийдэг болно.
Холбоотой мэдээ