МСҮТ-тэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-02-09 20:09:38

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга А.Галия, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Х.Нурка нар өнөөдөр хамтран  ажиллах санамж бичиг байгууллаа.

Тус санамж бичгийн хүрээнд МСҮТ-ийн төгсөгчдийг ажлын байранд зуучлах, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, төсөл, хөтөлбөрүүдэд хамруулах, ажил хайж буй залуучуудыг мэргэжлийн түр сургалтад хамруулан мэргэжилтэй болгох, төгсөгчдийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгж байгууллагуудыг урамшуулах ажээ. 

Холбоотой мэдээ