ЭМЯ: Суралцагчдаас шинжилгээний бичиг шаардахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2022-02-14 09:30:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа өнөөдөр танхимаар эхэлж буйтай холбоотойгоор ковидын шинжилгээний бичгийг суралцагсдаас шаардахгүй байхыг сургууль, цэцэрлэгийн удирдлага багш ажилтнуудад ЭМЯ-наас  зөвлөж байна.


Сүүлийн үед шинжилгээ өгөх иргэдийн тоо эрс ихсээд буйг ЭМЯ-наас мэдээлж байна. Нэг өдөрт 20-30 мянган иргэн ковидын шинжилгээ өгч байна. Судалгаагаар шинжилгээнд хамрагдаж буй иргэдийн 40 хувь нь эдгэрсэн гэдгээ баталгаажуулахын тулд дахин шинжилгээ өгч байгаа аж.  Тиймээс ковид-19-ийн халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэд ажилдаа эргэн орох, суралцагч нар сургууль хичээлдээ буцаж ороход шинжилгээний хариу бичиг шаардаж хүндрэл учруулахгүй байх талаар ЭМЯ-наас боловсролын байгууллага, ААН-үүдэд зөвлөж байна. Эмчийн хяналтаас гарсан, тусгаарлалтын хугацаа дууссан нөхцөлд заавал шинжилгээ шаардах юмуу, ажил алба, хичээл сургуульдаа орохын тулд  шинжилгээгээр заавал баталгаажуулах албагүй гэдгийг мэдэгдэж холбогдох байгууллагуудад энэ талаар зөвлөмж хүргэж байгаа гэв. 


Сургууль, цэцэрлэгтүүдэд тусгаарлах өрөө болон тандалтын багууд ажиллаж байна.




Холбоотой мэдээ