Чойбалсан хотод шинээр 41 байршилд хяналтын камер суурилуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-02-16 15:14:05

Дорнод /МОНЦАМЭ/. Чойбалсан хотод шинээр 41 байршилд 130 хяналтын камер суурилуулнаӨмнө жилүүдэд Хэрлэн гол дээрх гүүрүүд, автозамын томоохон уулзварууд зэрэг байршлыг камержуулсан бол цаашид 129 байршилд 380 хяналтын камер суурилуулахаар төлөвлөн жил бүр үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд 2022 оны аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Камер, камержуулалтын тоног төхөөрөмж” төслийн хүрээнд гэр хорооллын гудамж, гэр хорооллын босоо тэнхлэгийн авто зам, төв зам дагуух дөрвөн замын уулзварууд, явган хүний гарцууд, Читийн гудамж, зургаадугаар багийн Ивээл хороолол зэрэг байршилд нэмж суурилуулахаар төлөвлөсөн байна.

Энэхүү камер нь автомашины дугаар илрүүлэгч, өдөр шөнийн чигийн болон 360 градус эргэх гурван төрлийн камер юм. Аймгийн төв Чойбалсан хотыг үе шаттай камержуулснаар иргэд аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж байгаа. Тухайлбал, 2021 онд хулгайлах гэмт хэргийн илрүүлэлт 74.9 хувь, тус төрлийн гэмт хэргийн илрүүлэлт өмнөх оноос 20 хувиар өссөн бол зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 623 буюу 15.3 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

 

Холбоотой мэдээ