“Шинэ бүтээл, оновчтой санал” уралдааны бүтээл

ФОТО МЭДЭЭ
batchimeg@montsame.mn
2022-02-16 16:26:57

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас “Миний Өвөрхангай” аяны хүрээнд ЕБС, СӨББ, Соёлын төвийн ажилтнуудын дунд “Шинэ бүтээл, оновчтой санал”  уралдааныг зарласан. Хүүхэд, багачуудад аймгийн түүх, соёл, үзэсгэлэнт болон дурсгалт газар нутаг, төр, нийгмийн зүтгэлтэн, бахархалт хүмүүсээ танин мэдэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах нь уралдааны гол зорилго байв.

Уралдаанд багш, сурагчид идэвхтэй оролцсон бөгөөд ихэвчлэн хүүхдийн оюуныг хөгжүүлсэн, танин мэдэхүйн шинжтэй бүтээлүүд ирснийг БШУГ-аас онцоллоо. Мөн видео бичлэгийн төрлөөр олон бүтээлийг ирүүлжээ.