Ж. Батсуурь тамга тэмдгээ хүлээлгэж өгөхөөс татгалзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-07-22 13:08:43

Сүхбаатар аймгийн засаг дарга  Ж. Батсуурийн бүрэн эрх өчигдөр дууссан бөгөөд шинээр засаг даргаар томилогдоод байгаа З. Энхтөрд албан ёсоор ажлаа хүлээлгэн өгч, тамга тэмдгээ шилжүүлэхээс татгалзлаа.

Үүнийгээ тэрээр тайлбарлахдаа “07 сарын 22 буюу өнөөдөр бол аймгийн баяр наадам болж байна. Бүх нийтээрээ амарч байгаа. Тиймээс би ирэх  Даваа гарагт / 2016 оны 07 сарын 25-ны өдөр/ 8 жил хамт ажилласан хамт олныхоо өмнө ёслол төгөлдөр тамгаа хүлээлгэж өгье.

Миний хувьд ерөнхий сайдын захирамжийг биелүүлэх учиртай. Гэхдээ тамга тэмдгээ хүлээлгэж өгсөний дараа би дахин захиргаааны хэргийн шүүхэд хандах болно. Шүүхийн шийдвэр гарсаны дараа тамгаа буцааж авах тохиолдол үүсэхийг үгүйсгэхгүй юм шүү” гэлээ.

Харин МАН-ын зүгээс тамгаа хүлээлгэж өгөхийг шаардсаар байна. Үгүй бол маргааш аймгийн баяр наадам дуусна. Засаг даргын захирамж, шийдвэр гаргах зүйл олон байна. Нөгөө талаараа энэ хоёр хоногийн хугацаанд засаг даргын тамга тэмдгийг юунд, яаж ашиглахыг бид мэдэхгүй. Тиймээс ерөнхий сайдын захирамжийг даруйхан биелүүлэх шаардлагатай хэмээн үзэж аймгийн Цагдаагийн газарт хүсэлт хүргүүлээд байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ