Виталий Мутко: ОХУ-ыг допингийн хэрэгт буруутгаж буй нь инээдтэй хэрэг

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2016-07-22 13:24:59

ОХУ-ын Спортын сайд Виталий Мутко тус  улсыг  допингийн хөтөлбөрийг зохион байгуулагч мэтээр буруушааж буйг инээдэмтэй хэмээн үзэж байна.

Тэрээр  АНУ-ын Допингийн эсрэг агентлагийн тэргүүн Трэвис Тайгартагийн нэрийн өмнөөс  Олон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бахад бичсэн захидлын төсөлд ийн тайлбар хийжээ.  Тэд захидалдаа  Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос  /IAAF/  ВАДА-гийн /WADA/ явуулсан эрэн сурвалжлагын үндсэн дээр 2016 оны  Рио-де-Жанейрогийн Олимпийн болон Паралимпийн наадмуудад Оросын тамирчдыг  хасахыг  хүсэмжилжээ.

Өмнө нь New York Times  Москвагийн сэргээшийн эсрэг лабораторийн тэргүүн асан Григорий Родченковын яриагаар  материал гаргасан ажээ.  Родченков  Сочийн Олимпийн наадмын өмнө   Оросын  14 цаначин улсын –“сэргээшийн  хөтөлбөр”-т оролцсон тухай ярьжээ. “

А.Огторгуймаа

Холбоотой мэдээ